Showing posts with label ярилцлага. Show all posts
Showing posts with label ярилцлага. Show all posts

Friday, March 15, 2013

ХУН

2013 оны 3 сарын 13
Багаасаа л цаас харандаанаас алдаггүй охин байв. Юм юм л зурна. Хажуу хашааны ах зураг зурдаг ардын авъяастан байв. Ингэж зур, тэгэж зур гэж зааж өгнө. Бямбажавын бага охин одоо бас юм л бол зураг зурна. Жаахан охины зурсан цас, улаан будгаар будсан ээжийг хараад Бямбажав өөрийнхөө бага насыг бас охиноо зураг зурж байгаад баярладаг ажээ. Бямбажав Дундговь аймгийн хоёрдугаар арван жилийн дунд сургууль төгсөөд “Монгол мэдлэг” их сургуулийн монгол судлаачийн ангийг дүүргэж, улмаар багын хүслээ биелүүлж Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэгч- зураачийн ангид суралцсан. 2005 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд урлаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Түүний магистрын бүтээл ихэд сонин сэдэв байлаа. “Монголын  хадны сүг зураг дахь нум сумтай хүний дүр дүрслэл”. Энэ ажлаараа хадны зураг дахь нум сумтай хүний дүрслэл, үйл хөдлөл, бэлгэдэл, түүнийг бүтээсэн үе шат, арга барил, түүх археологи болон урлаг соёл зан үйл дүрслэх урлагт үлдээсэн уламжлал гээд олон чиглэлийг хамарчээ.