Saturday, March 16, 2013

Ц.Бямбажав МОНГОЛ БИЧИГ


Цэлмэг тэнгэртэй морьтон түмний      
Цэцэг адил дэлгэрэх монгол бичиг мину
Цэцэн билигт өвөг дээдсийн маань
Цээлхэн дуун эгшигтэй монгол бичиг минү
Өргөн их мөрөн голын долгис адил
Өртөөлөн дуурсах монгол бичгээ
Өөдөөн залаад гэгээн гэрэл лугаа цацраая
Үлэмж яруу дуудлагаар нь өрх гэрээ мялаая
Сүмбэр уулсын оргилд дагуулах Монгол бичиг минү
Сүүгээ өргөсөн ээжийн хайрыг тээсэн болохоор
Сүүмэлзэх алсын зэрэглээнд шингэж замхараагүй юм
Сүжрэх сэтгэлийн гүнд яргаж зуун зуунд мартагдаагүй юм.
Эмээлт хүлгийн зоон дээрээс
Өөд уруугүй тэлгүүлсэн
Эгнэгт зон олны чимэг бүрдмэл монгол бичиг минү
Энэхэн цагийн салхинд огтхон ч сарнилгүй
Эцэг өвгөдийн гэрэлт хөшөө болж олон үеийг туулсан юм
Хүннү, Сүннүгийн хүчирхэг илдний гялбааг цацраах
Хүлэг баатруудын дайчин уухайн түрлэгтэй
Хөвчин их дэлхийд эзэн Чингисээс дархалсан
Хөх тэнгэрийн өнө мөнхийн тамга МОНГОЛ БИЧИГ МИНҮ,
2011 он

No comments:

Post a Comment