Saturday, March 16, 2013

МОНГОЛ БИЧИГ ДЭЛГЭРТҮГЭЙ



Урчуудын эвлэлийн хорооны Үзэсгэлэнгийн танхим монгол бичгээр гоёчихож. Энд тэндгүй ярайн харагдах уран бичлэгүүд үзэсгэлэнт бүсгүй галбираа гайхуулах мэт яруу тансаг агаад хараа булаам. Зураач, уран бичээч Ц.Бямбажав монгол бичгийн өв соёлыг түгээхээр “Дэлгэртүгэй” үзэсгэлэнгээ нээжээ. Д.Нацагдорж, Б.Ринчен, Р.Чойном, Т.Галсан зэрэг алдартай зохиолчдын хэлсэн үг, шүлгийн хэсгээс уран бичээч бүсгүй бүтээлдээ тусгасан нь төгс хослол гэлтэй. Тэрбээр яруу найрагт дурлагчдын нэг бөгөөд

“Цэлмэг тэнгэртэй морьтон түмний

Цэцэгс адил дэлгэрэх Монгол бичиг минү

Цэцэн билигт өвөг дээдсийн маань

дуун эгшигтэй Монгол бичиг минү...” хэмээн

Ц.Бямбажав МОНГОЛ БИЧИГ


Цэлмэг тэнгэртэй морьтон түмний      
Цэцэг адил дэлгэрэх монгол бичиг мину
Цэцэн билигт өвөг дээдсийн маань
Цээлхэн дуун эгшигтэй монгол бичиг минү

Friday, March 15, 2013

ҮЗЭСГЭЛЭНГЭЭС ХИЙСЭН ГЭРЭЛ ЗУРГИЙН СУРВАЛЖЛАГА


ХУН

2013 оны 3 сарын 13
Багаасаа л цаас харандаанаас алдаггүй охин байв. Юм юм л зурна. Хажуу хашааны ах зураг зурдаг ардын авъяастан байв. Ингэж зур, тэгэж зур гэж зааж өгнө. Бямбажавын бага охин одоо бас юм л бол зураг зурна. Жаахан охины зурсан цас, улаан будгаар будсан ээжийг хараад Бямбажав өөрийнхөө бага насыг бас охиноо зураг зурж байгаад баярладаг ажээ. Бямбажав Дундговь аймгийн хоёрдугаар арван жилийн дунд сургууль төгсөөд “Монгол мэдлэг” их сургуулийн монгол судлаачийн ангийг дүүргэж, улмаар багын хүслээ биелүүлж Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэгч- зураачийн ангид суралцсан. 2005 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд урлаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ. Түүний магистрын бүтээл ихэд сонин сэдэв байлаа. “Монголын  хадны сүг зураг дахь нум сумтай хүний дүр дүрслэл”. Энэ ажлаараа хадны зураг дахь нум сумтай хүний дүрслэл, үйл хөдлөл, бэлгэдэл, түүнийг бүтээсэн үе шат, арга барил, түүх археологи болон урлаг соёл зан үйл дүрслэх урлагт үлдээсэн уламжлал гээд олон чиглэлийг хамарчээ.

Tuesday, March 12, 2013

УРИЛГА

  ЭРХЭМ ХҮНДЭТ ТАНЫГ "ДЭЛГЭРТҮГЭЙ" УРАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЪЯ.

ҮЗЭСГЭЛЭН МОНГОЛЫН УРЧУУДЫН ЭВЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМД 2013 ОНЫ 03 ДУГААР САРЫН 15-ААС 21 ХҮРТЭЛ АЖИЛЛАНА.


НҮДЭЭ БАЯСГАЖ, 

СЭТГЭЛЭЭ СЭРГЭЭМҮЙ.